Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд төвийн мэргэжилтнүүд 2023 оны 12 сарын 8-ны өдөр Гёнги аймгийн Чэчон хотод байрлах ХАБЭАХЭГ-ын сургалтын төвд “Барилгын болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажлын талбар дахь осол гэмтлийн төрлүүд, ослоос сэргийлэх, хамгаалах арга” сэдвээр аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдав. Сургалтын төвийн сургагч багш нар виртуал реалити (VR) ашиглан гадаад ажилчдад тохиолддог осол гэмтлийн жишээн дээр сургалтыг хийсэн нь бодит байдалд илүү ойр, үр дүнтэй боллоо. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа ХАБЭАХЭГ-ын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чой Жун Хү мэргэжилтнүүдэд сургалтын сертификат гардуулж өгөв.
Холбоо барих
- Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
- 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
- info@seoulcenter.mlsp.gov.mn