• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, Чухал мэдээ

Хууль бусаар оршин суугч гадаад иргэдтэй тэмцэх 3 дахь шат эхэлж байгааг мэдэгдлээ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас одоо хэрэгжиж буй Өршөөлийн хууль буюу Хууль бусаар оршин суугч гадаад иргэдийн сайн дураар нутаг буцах хөтөлбөртэй зэрэгцэн Хууль бус оршин суугч гадаад иргэдийн эсрэг авах Засгийн газрын 3 дахь шатны арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа.
Хэрэгжүүлэх хугацаа: 2023 оны 10 сарын 10~12 сарын 9-ний бямба гараг хүртэл 2 сарын турш үргэлжилнэ.
Хамтран оролцох төрийн байгууллага: Хууль зүйн яам, Цагдаагийн газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам, Далайн эргийн хамгаалалтын цагдаагийн газар зэрэг байгууллагууд.
Анхаарал хандуулах гол газрууд: Дотоодын иргэдийг ажиллуулах боломжтой ажлын байранд гадаад иргэдийг ажиллуулж буй компаниуд, хууль бусаар оршин суугч гадаад иргэдийг байнга давтан ажиллуулдаг бизнес эрхлэгчид, зугаа цэнгээний газарт ажилладаг гадаад иргэд, хууль бус иргэдийг ажилд зуучилдаг брокерийн компани, хууль бусаар хилээр нэвтэрсэн болон гэмт хэрэгт холбогдсон зэрэг хууль бусаар оршин суугч гадаадын иргэд.
БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан энэхүү арга хэмжээний гол зорилго нь тус улсад хууль ёсны дагуу оршин суух дүрэм журмын зөрчлийн эсрэг хатуу арга хэмжээ авч хууль ёсны, ур чадвартай ажиллах хүчнийг нэмэгдүүлэх, улирлын чанартай ажилд гадаад ажилчдыг зөвшөөрлийн дагуу ажиллуулах зэргээр гадаад ажиллах хүчний хууль ёсоор хөдөлмөрлөх тогтолцоог хэвийн болгох зорилготой.
Хамтарсан шалгалтын үеэр баригдсан хууль бус гадаадын иргэдэд
-Торгууль ногдуулах
-Хилээр албадан гаргах
-Ахиж хилээр нэвтрүүлэхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээг авна.
Харин одоо хэрэгжиж буй (2023 оны 9 сарын 11~12 сарын 31) Өршөөлийн хуульд хамрагдан сайн дураар буцаж буй хууль бус оршин суугч гадаадын иргэнд торгууль, хил нэвтрэхтэй холбоотой хязгаарлалт үйлчлэхгүй.
Хууль зүйн сайд Хан Дун Хүн “Манай Засгийн газрын бодлого бол хууль ёсоор оршин суухыг уян хатан замаар өргөжүүлж, хууль бусаар оршин суухыг хатуу хориглож, цаашид оршин суух дүрэм журмыг баримтлуулахын төлөө бүхнийг хийнэ” гэжээ.
Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яам
2023-10-10/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/Scan_0001.jpg 2200 1700 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2023-10-10 09:15:402023-10-10 09:15:40Хууль бусаар оршин суугч гадаад иргэдтэй тэмцэх 3 дахь шат эхэлж байгааг мэдэгдлээ

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • ХНХҮТ-өөс Юнинь хотын “Чам Ёньфүүдвэль” компанид ажиллав 2023-12-07
  • Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо-EPS уулзалт, хэлэлцүүлэг болов 2023-11-27
  • БНСУ-ын ХАБЭАХЭГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулав 2023-11-17
  • БНСУ-д хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй визний төрлүүд 2023-11-15
  • Хууль бусаар оршин суугч гадаад иргэдтэй тэмцэх 3 дахь шат эхэлж байгааг мэдэгдлээ 2023-10-10

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Шинэ мэдээ
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
Гадаад залуус, ажилчдыг дэмжих төслийн танилцуулах... БНСУ-д хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй...
Scroll to top