• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, Чухал мэдээ

Салбарт хийгдэж буй процессын дахин инженерчлэлийн дагуу онлайн уулзалт болов

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд процессын дахин инженерчлэл хийх ажил хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт энэ оны 6 дугаар сараас хийгдэж эхлээд байгаа билээ. Уг ажлыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ЗГХЭГ-ын дэд дарга, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн ахлагч Б.Анар нар ХНХЯ-ны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах, холбогдох мэргэжилтнүүдтэй онлайн уулзалт хийв.

Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь байгууллагын оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгууллагын чадамж, бүтээмж, процессын хөгжүүлэлт, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм.

Эдгээр эрх зүйн болон практик үндэслэл, шаардлагаар процессын дахин инженерчлэл хийснээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:

  • Иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг шат дамжлагын тоог багасгана.
  • Төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай хүргэх боломжтой болно.
  • Төрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой албан хаагчийн ажлын ачааллыг илүү тэнцвэртэй зохион байгуулах боломжтой болно.
  • Төрийн үйлчилгээг хүргэх илүү олон сонголттой болж, иргэд хүссэн хэлбэрээр, хялбараар авах боломж бүрдэнэ.
  • Захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг илүү оновчтой болгоно.
  • Төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэн аль алиных нь сэтгэл ханамж нэмэгдэх ач холбогдолтой.

 

2023-09-04/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/373025649_999502118056426_4379343872245967580_n.jpg 602 1306 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2023-09-04 16:17:342023-09-04 16:17:34Салбарт хийгдэж буй процессын дахин инженерчлэлийн дагуу онлайн уулзалт болов

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн агуулга (тойм) 2023-09-20
  • БНСУ гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмэгдүүллээ 2023-09-19
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн агуулга (тойм) 2023-09-18
  • ХНХ-ын сайд Х.Булгантуяа хөдөлмөрийн гэрээт иргэдийн асуудлаар БНСУ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзлаа 2023-09-14
  • Салбарт хийгдэж буй процессын дахин инженерчлэлийн дагуу онлайн уулзалт болов 2023-09-04

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Шинэ мэдээ
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
НДҮЗ-ийн Ажлын албаны дарга Г.Банзрагч ХНХҮТ-ийн... ХНХ-ын сайд Х.Булгантуяа хөдөлмөрийн гэрээт...
Scroll to top