Сүүлийн сар гаруйн хугацаанд буюу 2023 оны 4 дүгээр сарын 4-өөс 5 дугаар сарын 13-ны хооронд БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь БНСУ дахь Элчин сайдын яамны Консулын хэлтэс болон Бусан хот дахь Консулын хэлтэстэй хамтран гурван удаа Солонгост оршин суугаа иргэдэд явуулын үйлчилгээ хүргэж ажиллалаа. Тухайлбал, 4 сарын 4-нд Тэгү, 5 сарын 6-нд Жэжү, 5 сарын 13-нд Гуанжү хотод ажиллаж тухайн хотууд болон хот орчмын бүс нутгуудад оршин суугаа монгол иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалтай холбоотой асуудлуудаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.
Явуулын үйлчилгээгээр нийт 700 орчим иргэд үйлчлүүллээ.