БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй Төрийн ордонд уулзалт хийлээ.
Д.Баярмандах дарга БНСУ дахь ХНХҮТ-ийн үйл ажиллагааны талаар танилцуулан, Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн өнөөгийн нөхцөл байдал болон БНСУ-ын Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хууль тогтоомж, шинэчлэгдсэн дүрэм журмуудын талаар мэдээлэл өгч, гишүүний сонирхсон асуултуудад хариулт өглөө.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ХНХҮТ-ийг гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хүлээсэн чиг үүргийн дагуу үзүүлж буй төрийн үйлчилгээг сайшаан, бүх талаар дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.