• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, онцлох мэдээ

ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах МУЗН-ийн ЕНБД-тай ажил хэргийн уулзалт хийлээ

2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах МУЗН-ийн төв байранд зочилж Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаатай ажил хэргийн уулзалт хийв. Тус уулзалтаар Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд гэнэтийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл тохиолдоход үзүүлэх хүмүүнлэгийн тусламж үйлчилгээний асуудлыг хөндөж ярилцав. БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран энэ чиглэлд анхаарлаа хандуулж ажиллахаа МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа илэрхийллээ.
Гал түймрийн болон үер усны аюул гэх зэрэг гэнэтийн гамшигт нэрвэгдсэн үедээ Солонгос улсад амьдарч буй монгол иргэд хүмүүнлэгийн тусламж авч чадахгүй үлдэх тохиолдол цөөнгүй гардаг. Төвийн дарга Д.Баярмандах үүнийг шийдвэрлэх боломж нөхцлийг эрэлхийлэн Монголын Улаан загалмай нийгэмлэгийн удирдлагуудтай уулзсан нь ийнхүү зөвшилцөлд хүрлээ.
МУЗН нь БНСУ-ын Улаан загалмайн байгууллагатай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд хоёр улсын эрүүл мэндийн байгууллага, сум орон нутаг руу чиглэсэн хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж иржээ.
83 жилийн түүхтэй МУЗН нь хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болж ажиллах цорын ганц үндэсний нийгэмлэг бөгөөд үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин тэлж байна. МУЗН одоогоор гамшгийн менежментийн хөтөлбөр, нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих хөтөлбөр, нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, хүүхэд залуучуудын хөтөлбөр зэрэг үндсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ. Ийм өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, Олон улсын Улаан загалмай хорооны гишүүн, БНСУ-ын Улаан загалмайн байгууллагатай өнө эртний нягт хамтын ажиллагаатай МУЗН БНСУ дахь ХНХҮТ-тэй хамтран Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэд болон тус улсад оршин суугч монгол иргэдэд гэнэтийн гамшгийн үед тусламжийн халуун гараа сунгаж байхаар боллоо.
2022-05-16/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/280941471_552998112855762_60002900122449590_n.jpg 1500 2000 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2022-05-16 12:31:112022-05-16 12:31:11ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах МУЗН-ийн ЕНБД-тай ажил хэргийн уулзалт хийлээ

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • ХНХҮТ-өөс Юнинь хотын “Чам Ёньфүүдвэль” компанид ажиллав 2023-12-07
  • Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо-EPS уулзалт, хэлэлцүүлэг болов 2023-11-27
  • БНСУ-ын ХАБЭАХЭГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулав 2023-11-17
  • БНСУ-д хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй визний төрлүүд 2023-11-15
  • Хууль бусаар оршин суугч гадаад иргэдтэй тэмцэх 3 дахь шат эхэлж байгааг мэдэгдлээ 2023-10-10

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Шинэ мэдээ
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
ХНХҮТ-ийн дарга П.Баярмандах УИХ-ын гишүүн,... ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХНХЯ, ХХҮЕГ-т...
Scroll to top