• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, Чухал мэдээ

Мэндчилгээ

Анх 1942 онд 4-хөн ажилтантай байгуулагдаж байсан нийгмийн даатгалын байгууллага нь 80 жилийн түүхэн хугацаанд Улаанбаатарт Нийслэлийн нийгмийн даатгалын газартай, 21 аймаг, 9 дүүрэгт хэлтэстэй, 3 дүүрэг, 12 суманд тасагтай, 330 суманд байцаагчтай, БНСУ-д Нийгмийн даатгалын тасагтай үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх, ажил олгогч, даатгуулагчдыг нийгмийн даатгалд хамруулах, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг хуулиар тогтоосон хугацаанд олгох, цахим үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болтлоо өргөжин тэлжээ.
Энэхүү түүхэн гавьяаг бүтээж бий болгосон Нийгмийн даатгалын байгууллагын үе үеийн удирдлагууд, ХНХ-ын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга А.Ариунзаяа болон НДҮЗ-ийн гишүүд, НДЕГ-ын дарга Д.Зоригт, дэд дарга Г.Саран, дэд дарга Т.Батмөнх, Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал, Нийслэлийн НДГ-ын дарга Г.Болорсүх нарт болон нийгмийн даатгалын салбарт ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчид, иргэд даатгуулагч та бүхэнд Монгол Улсад Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн мэндийг хүргэе!
ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь нийгмийн даатгалын салбарын 80 жилийн түүхэн замналын 10 гаруй жилийнхийг нь бүтээлцэж, Нийгмийн даатгалын тасгаараа дамжуулан яамны чиг үүргийн дагуух төрийн үйлчилгээг хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдэд үзүүлж, үйл ажиллагаагаа жилээс жилд сайжруулан, түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж хувь нэмрээ оруулж ирсэндээ баяртай байна.
Та бүхэнд Нийгмийн даатгалын салбарын түүхт 80 жилийн ойн мэндийг ахин дэвшүүлж, ажлын амжилт, амьдралын сайхан бүхнийг хүсэн ерөөе!
БНСУ ДАХЬ ХНХҮТ-ИЙН ДАРГА Д.БАЯРМАНДАХ
2022-05-15/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/279379287_542194057269501_8171516989660719272_n.jpg 1177 1705 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2022-05-15 10:03:352022-05-15 10:03:35Мэндчилгээ

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • 2023 онд БНСУ дахь ЭСЯ, ХНХҮТ хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллана 2023-01-12
  • ХНХҮТ 10 сарын 8, 9-ний өдрүүдэд 600 орчим иргэдэд үйлчлэв 2022-10-11
  • “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2022” семинарт ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах оролцож байна 2022-08-29
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахыг Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа 2022-06-30
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХАБЭМТ-ийн захирал М.Даваабаттай уулзав 2022-06-02

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
Гадаад ажилчдын оршин суух болон хөдөлмөр... БНСУ-ын Засгийн газрын байгууллагын шагналыг...
Scroll to top