• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, Чухал мэдээ

Монгол Солонгосын нийгмийн даатгалын байгууллагын удирдлагууд цахимаар хуралдлаа

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын НДЕГ, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн алба, БНСУ дахь ХНХҮТ-ийн удирдлагууд оролцсон цахим хурал боллоо. Хуралд Монгол Улсын НДЕГ-ын дэд дарга Г.Саран, НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Сургалт, олон нийт, хамтын ажиллагааны газрын дарга Д.Цэцэгбадам,
Мэдээлэл технологийн төвийн захирал Г.Хүрэлбаатар,
Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Цэцэн болон БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах, тус төвийн Нийгмийн даатгалын тасгийн дарга Л.Доржсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн Д.Үнэнбат, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны Мэдээлэл технологийн төвийн захирал Ан Хун Шиг, орлогч захирал Ким Ён Жүн, тус байгууллагын Олон улсын төвийн орлогч дарга Ким Сог Хён, Олон улсын төвийн хэлтсийн дарга Хуан Санг Сү нар оролцлоо.
Цахим хурлаар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд мэдээлэл технологийн чиглэлээр хамтран ажиллах, Нийгмийн даатгалын байгууллагын программ хангамжийг сайжруулах, мэдээлэл технологийн сургалтад мэргэжилтнүүдийг хамруулах, тэтгэврийн тогтолцоо, нийгмийн хамгааллын хэлэлцээр гэх зэрэг нэлээд өргөн хүрээнд олон талт асуудлуудыг хэлэлцэв.
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Солонгосын Үндэсний тэтгэврийн алба хооронд 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах үйл ажиллагааг өргөжүүлэх, БНСУ-ын Үндэсний Тэтгэврийн албанаас зохион байгуулагддаг тэтгэврийн тогтолцоо болон нийгмийн хамгааллын сургалтууд, олон улсын хурал, зөвлөгөөн, форумд НДЕГ-ын мэргэжилтнүүдийг хамруулан оролцуулах, олон улсын хурал зөвлөгөөн, онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулах зэрэг асуудлуудаар харилцан санал солилцсон бөгөөд Үндэсний тэтгэврийн албаны мэдээлэл технологийн төв, олон улсын харилцааны төвийн удирдлагууд дээрх хамтын ажиллагааны хүрээнд энэ онд богино хугацааны сургалт семинар зохион байгуулахаар болов. Харин 2023-2024 онд урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохирлоо.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран энэ жил Монгол Улсад нийгмийн даатгалын байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн түүхт ой тохиож байгааг дурдаад НДЕГ-аас хууль эрх зүйн шинэчлэл, мэдээлэл технологийн шинэчлэл, нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулах зэргээр хийж буй их шинэчлэлийн аяны хэрэгжилтийн өмнөхөн энэ хурал болж байгаа нь ихээхэн онцлогтой байна хэмээсэн юм. Мөн Г.Саран дарга
“Дэлхий дахинд ковид-19 цар тахлын дэгдэлт ихтэй байгаагаас Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийгдэх зарим ажлууд түр хойшилсон байгаа ч мэдээллийн технологийн чиглэлээр цахим сургалтууд амжилттай явагдаж байгаад баяртай байна. 2023-2024 онуудад хамтран хэрэгжүүлэх урт хугацааны хөтөлбөр төлөвлөгөөг манай талтай хамтран хэрэгжүүлэх болсонд таатай байна” гэдгээ илэрхийллээ.
БНСУ-ын ҮТА-ны Олон улсын төвийн орлогч дарга Ким Сог Хён
“Ямар чиглэлээр сургалт авах тухай санал хүсэлтээ урьдчилан ирүүлбэл бид хөтөлбөрөө гаргая. Та бүхний сонирхож байгаа сэдвийн хүрээнд, тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, ахмад настанд зориулсан сургалтыг зохион байгуулж болох юм” гэлээ.
Энэ нь Монгол Улсад үнэхээр шаардлагатай, тулгамдаж буй чиглэл бөгөөд манай улсад эмнэлэг хөдөлмөрийн магадлал буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон ахмад настны асуудал их байгаа юм. Өнөөдрийн цахим хурал энэ мэт олон талт асуудлыг хэлэлцэж, санал санаачилга гаргаж, төлөвлөж хийх ажлуудаа товлож тогтсон үр дүнтэй хурал болж өнгөрлөө. Энэхүү хурлыг өнгөрсөн долоо хоногт болсон ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахын БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр товлон хийхээр болсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.
2022-05-15/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/277229952_520472936108280_6781724378200264066_n.jpg 960 1440 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2022-05-15 09:52:492022-05-15 09:52:49Монгол Солонгосын нийгмийн даатгалын байгууллагын удирдлагууд цахимаар хуралдлаа

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • 2023 онд БНСУ дахь ЭСЯ, ХНХҮТ хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллана 2023-01-12
  • ХНХҮТ 10 сарын 8, 9-ний өдрүүдэд 600 орчим иргэдэд үйлчлэв 2022-10-11
  • “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2022” семинарт ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах оролцож байна 2022-08-29
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахыг Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа 2022-06-30
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХАБЭМТ-ийн захирал М.Даваабаттай уулзав 2022-06-02

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
Олгогдоогүй цалин, шийдвэрлэх дараалал, өргөдөл... Гадаад ажилчдын оршин суух болон хөдөлмөр...
Scroll to top