• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, Чухал мэдээ

БНСУ-ын “КТ” ХК-тай хамтран ажиллана

БНСУ дахь ХНХҮТ энэ онд Солонгосын үүрэн холбооны тэргүүлэгч операторуудын нэг “КТ” ХК-тай хамтран ажиллахаар боллоо.
Өнөөдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр тус компанитай хамтран ажиллах санамж бичигт төвийн дарга Д.Баярмандах, “КТ” ХК-ийн захирал Гү Хён Му нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлууд нь Солонгос улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдэд чухал ач холбогдол бүхий бодит ажлууд болж хэрэгжих юм.
Солонгост ажиллаж амьдарч буй иргэдэд хамгийн чухал хэрэгцээ нь харилцаа холбооны асуудал байдаг. Хилийн дээс алхахтай зэрэгцэн энэ асуудал үүсч танил талаасаа асууж сураглан зуучлагчдаар дамжуулан гар утасны дугаартай болох, дагалдах үйлчилгээ, үйлчилгээний нөхцлүүд зэргийг бүрэн гүйцэд ойлгоогүйгээс болж дараа нь төлбөрт унах, хохирох, дугаараа удаан хугацаанд ашиглаж чадахгүй байх зэрэг асуудал байнга үүсдэг.
Тэгвэл ХНХҮТ, “КТ” ХК-ний хамтын ажиллагаа энэ асуудлыг эцэслэж өгөх юм.
Хэрэв монгол иргэд “КТ” үүрэн операторыг сонгон үйлчлүүлсэн тохиолдолд тус компани дараах боломжуудыг хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Үүнд, юуны өмнө БНСУ-д ирж ажиллаж буй хөдөлмөрийн гэрээт иргэд болон монгол иргэдэд чанартай, баталгаатай харилцаа холбооны үйлчилгээг үзүүлнэ. Ингэхдээ монгол хэл дээр зөвлөгөө өгөх монгол ажилтантай салбар төв байгуулж ажиллуулна. Энэ ажил үр дүнгээ өгвөл тус салбар төвийг олноор байгуулна. Монгол иргэдэд дээд зэргийн чанартай үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломж нөхцлийг олгоно.
Үүнээс гадна “КТ” ХК-ний гар утасны дугаарыг сонгон хэрэглэдэг Монгол Улсаас ирсэн хөдөлмөрийн гэрээт иргэдэд эргэх холбоо бүхий дата үүсгэж цар тахал, аюул осол, цаг агаарын үзэгдэл зэрэг гэнэтийн онцгой нөхцөл байдал үүсэхэд болон БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс гэрээт иргэдэд хандан зар түгээх шаардлага тулгарсан үед нэг дор 40 мянга хүртэлх иргэнд яаралтай мэдээ, мэдээллийг мессэжээр хүргэж байхаар боллоо.
Солонгосын харилцаа холбооны салбарын нэр хүнд бүхий компаниудын нэг “КТ” компани нь зөвхөн үүрэн операторын хүрээнд хязгаарлагдахгүйгээр монгол иргэдийн хөдөлмөрлөх, ажиллаж амьдрахад таатай нөхцөл үзүүлэх бусад асуудалд ч дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа санамж бичигт тусгажээ.
2022-02-28/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/01-2.jpg 450 600 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2022-02-28 20:19:482022-03-17 12:50:14БНСУ-ын “КТ” ХК-тай хамтран ажиллана

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • 2023 онд БНСУ дахь ЭСЯ, ХНХҮТ хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллана 2023-01-12
  • ХНХҮТ 10 сарын 8, 9-ний өдрүүдэд 600 орчим иргэдэд үйлчлэв 2022-10-11
  • “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2022” семинарт ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах оролцож байна 2022-08-29
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахыг Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа 2022-06-30
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХАБЭМТ-ийн захирал М.Даваабаттай уулзав 2022-06-02

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
“Глобал” хууль зүйн товчоотой хамтран... Ажиллах хүч илгээгч хоёр улсын БНСУ дахь төвийн...
Scroll to top