• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Ковид 19
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, онцлох мэдээ

“Глобал” хууль зүйн товчоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа

2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах Солонгос улсын “Глобал” хууль зүйн товчоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Солонгос улсын хуулийн салбарын шилдэг өмгөөлөгчид ажилладаг энэхүү хуулийн фирмтэй хамтын ажиллагаагаа албажуулснаар монгол иргэд тус хууль зүйн товчоогоор хөнгөлөлттэй үйлчлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Мөн гэрээний дагуу жилд 1-2 удаа эрүү болон иргэний хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэнийг үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээгээр хангаж ажиллах, ХНХҮТ-ийн мэргэжилтнүүдэд хууль эрхзүйн шинэчлэлтэй холбоотой сургалт семинар, уулзалт зохион байгуулах, Монгол Улс болон Солонгосын нутаг дэвсгэрт явуулж буй талуудын үйл ажиллагаанд харилцан мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зэрэг ажлууд хийгдэнэ. ХНХҮТ-ийн зүгээс шийдвэрлэх боломжгүй асуудлуудад мэргэжлийн өмгөөлөгч оролцож хууль зүй, өмгөөллийн мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх болсноороо энэхүү гэрээ чухал ач холбогдол бүхий хамтын ажиллагааг эхлүүллээ.
“Глобал” хууль зүйн товчооны өмгөөлөгч Паг Бом Ил нь БНСУ-ын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, Олон соёлын хуулийг дэмжих хорооны гишүүн, БНСУ-ын Өмгөөлөгчдийн Холбооны 15 дахь удаагийн шилдэг өмгөөлөгч, гадаадын иргэдэд хууль зүй, өмгөөллийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлж ажилладаг өмгөөлөгч бөгөөд “Глобал” хууль зүйн товчоо нь гадаад иргэдийн виз сунгалт, визний төрөл өөрчлөх зэрэг визтэй холбоотой асуудал, олгогдоогүй цалин хөлсний маргаан, үйлдвэрийн ослын үед иргэдийн гомдол хүсэлтийг төлөөлөн гаргаж барагдуулах, гэрлэлт батлуулах, цуцлуулах, хүүхдийн эцэг, эх тогтоох зэрэг гэр бүлтэй холбоотой асуудлуудад мэргэжлийн зөвлөмж туслалцаа үзүүлж, итгэмжлэлээр гүйцэтгэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осолд холбогдох, хүчирхийлэл, хууран мэхлэлт зэрэг эрүүгийн гэмт хэргийн өмгөөлөл хийх зэрэг үйлчилгээг үзүүлдэг хууль зүйн салбарын мэргэшсэн байгууллага юм.
2022-01-20/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/272112365_479382416883999_2361342485031865841_n.jpg 710 960 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2022-01-20 10:34:492022-01-20 10:34:49“Глобал” хууль зүйн товчоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах УИХ-ын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй уулзлаа 2022-05-19
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХНХЯ, ХХҮЕГ-т ажил хэргийн уулзалтууд хийлээ 2022-05-18
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах МУЗН-ийн ЕНБД-тай ажил хэргийн уулзалт хийлээ 2022-05-16
  • ХНХҮТ-ийн дарга П.Баярмандах УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэгтэй уулзалт хийв 2022-05-16
  • БНСУ-ын Засгийн газрын байгууллагын шагналыг сайд А.Ариунзаяад гардуулж өглөө 2022-05-15

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
Солонгосын “Часэн” эмнэлэгтэй хамтран... БНСУ-ын “КТ” ХК-тай хамтран ажиллан...
Scroll to top