• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Ковид 19
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, Чухал мэдээ

ХНХҮТ цар тахлаас болж завсарлаад байсан явуулын үйлчилгээг ахин үзүүлж эхэллээ

БНСУ дахь ХНХҮТ нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа болон Солонгос улсад оршин сууж буй иргэддээ үйлчилгээгээ ойртуулж явуулын үйлчилгээг бусад байгууллагуудтай хамтран болон дангаараа тогтмол хэрэгжүүлж ирсэн билээ.

Ковид-19 цар тахлын улмаас энэхүү үйлчилгээ түр завсарлаад байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Пусан хотод суугаа Консулын газар, Төрийн банк, Хаан банк зэрэг газруудтай хамтран Өмнөд Чолла мужийн Гуанжү хот болон ойролцоох орон нутагт оршин сууж, хөдөлмөр эрхэлдэг иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудалтай холбоотой мэдээлэл, үйлчилгээг хүргэн ажиллав.

Энэхүү хамтарсан арга хэмжээнд төвийн Нийгмийн даатгалын тасгийн дарга Л.Доржсүрэн, мэргэжилтэн М.Гантулга, О.Даваажав, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн А.Лхагвамаа нар оролцож 50 орчим иргэнд үйлчлэн зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. Иргэд хойшлогдсон цалин хөлсний маргаан, ажлын байр солих тухай мэдэгдлийн талаар, Монгол Улсын нийгмийн даатгалын хууль тогтоомж, тэтгэвэр, тэтгэмжийн талаарх мэдээлэл, зөвлөгөө, БНСУ-ын эрүүл мэндийн даатгал, нутаг буцах замын зардлын даатгал, оршин суух хугацаа дуусгавар болсны даатгалуудын талаарх зөвлөгөө мэдээллүүд авснаас гадна нийгмийн даатгалын сайн дурын даатгалд шинээр хамрагдаж, нийгмийн даатгалын аппликейшний бүртгэл хийлгэн, баталгаажуулж авчээ.

Нэг өдрийн турш зохион байгуулсан тус арга хэмжээнд нийт 150 гаруй монгол иргэд иржээ.

 

2021-11-10/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/253739712_434690381353203_6628969639806539874_n.jpg 384 512 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2021-11-10 10:02:032021-11-10 10:09:13ХНХҮТ цар тахлаас болж завсарлаад байсан явуулын үйлчилгээг ахин үзүүлж эхэллээ

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах УИХ-ын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй уулзлаа 2022-05-19
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХНХЯ, ХХҮЕГ-т ажил хэргийн уулзалтууд хийлээ 2022-05-18
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах МУЗН-ийн ЕНБД-тай ажил хэргийн уулзалт хийлээ 2022-05-16
  • ХНХҮТ-ийн дарга П.Баярмандах УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэгтэй уулзалт хийв 2022-05-16
  • БНСУ-ын Засгийн газрын байгууллагын шагналыг сайд А.Ариунзаяад гардуулж өглөө 2022-05-15

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
БНСУ дахь ХНХҮТ БНСУ-ын “Глобал лидер ассет”... Солонгосын “Часэн” эмнэлэгтэй хамтран...
Scroll to top