• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, Чухал мэдээ

БНСУ-ын Засгийн газраас шийд гарвал хөдөлмөрийн гэрээт иргэдийг 2019, 2020, 2021 онд бүртгүүлсэн дарааллаар хүлээж авна

Өнгөрсөн сарын 30-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Олон улсын хөдөлмөрийн гэрээт ажилтан, хүний нөөцийн асуудал эрхэлсэн дарга Ким Сон Жэтэй уулзаж цаг үеийн тулгамдсан асуудлуудаар ярилцсан билээ.

Энэхүү уулзалтын үеэр Д.Баярмандах дарга 2019, 2020 онуудад хөдөлмөрийн гэрээт ажилтнаар бүртгүүлж, солонгос хэлний болон ур чадвар, эрүүл мэндийн шалгалтандаа тэнцэн Солонгос улсад ирэхээр бүхий л бэлтгэлээ хангаад хүлээж буй иргэдийн талаар БНСУ-ын албан ёсны байр суурийг тодруулж гэрээт иргэдийг хэзээнээс хэрхэн хүлээн авах талаар асууж сонирхлоо.

АҮХНХЭГ-ын Олон улсын хөдөлмөрийн гэрээт ажилтан, хүний нөөцийн асуудал эрхэлсэн дарга Ким Сон Жэ “2019-2020 онд хөдөлмөрийн гэрээт ажилтнаар сонгон шалгаруулалтдаа тэнцэн хүлээгдэж буй иргэдийн нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа ч ковид цар тахлын дэгдэлт эрчимтэй нэмэгдэж байгаагаас  шалтгаалан БНСУ-ын Засгийн газраас шинээр ирэх гэрээт ажилчдын хилээр нэвтрүүлэх хугацааг хойшлуулсан хэвээр байна. Хэрвээ Засгийн газраас шийдвэр гарвал БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам гадаадаас ирэх хөдөлмөрийн гэрээт ажилчдыг 2019, 2020, 2021 онд бүртгүүлж тэнцсэн дарааллын дагуу хүлээн авна. Солонгос улс нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажиллах хүч илгээх тухай “Санамж бичиг” байгуулсан илгээгч 16 улс орноос одоогийн байдлаар зөвхөн тогтвортой нөхцлөөр дахин ирж ажиллах гэрээт ажилчдыг цөөн тоогоор хэдхэн улсаас хүлээн авч байна. Монгол Улсаас энэ хугацаанд нийт 36 иргэн тогтвортой нөхцлөөр ажиллахаар ирсэн. Зорчигчид хилээр нэвтрээд 48 цагийн дотор Ковид-19 өвчний илрүүлгийн PCR шинжилгээнд хамрагддаг. Гэвч харамсалтай нь, өнгөрсөн 8 дугаар сарын 17-ны өдөр тогтвортойгоор 9 хүн ирснээс 1 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Цаашид PCR шинжилгээний чанар, баталгаан дээрээ анхаарах нь зүйтэй болов уу? Одоогоор бид ирэх 11 дүгээр  сарын дундуур тогтвортой нөхцлөөр дахин ирэх гэрээт ажилчдаа хүлээн авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээсэн юм.

2021-10-15/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/245637859_197061915842840_6065339746071586174_n.jpg 510 769 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2021-10-15 14:59:152022-01-20 10:36:35БНСУ-ын Засгийн газраас шийд гарвал хөдөлмөрийн гэрээт иргэдийг 2019, 2020, 2021 онд бүртгүүлсэн дарааллаар хүлээж авна

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • 2023 онд БНСУ дахь ЭСЯ, ХНХҮТ хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллана 2023-01-12
  • ХНХҮТ 10 сарын 8, 9-ний өдрүүдэд 600 орчим иргэдэд үйлчлэв 2022-10-11
  • “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2022” семинарт ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах оролцож байна 2022-08-29
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахыг Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа 2022-06-30
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХАБЭМТ-ийн захирал М.Даваабаттай уулзав 2022-06-02

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д оршин суугаа... БНСУ дахь ХНХҮТ БНСУ-ын “Глобал лидер ассет”...
Scroll to top