• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Зөвлөгөө, Мэдээ мэдээлэл

Мэргэжилтэн Б.Батжаргал: Хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ажиллаж байгаа иргэдийн ар гэрийнхэн тус улсад хэрхэн зорчих вэ?

“Та үүнийг мэдэх үү?”

“Нэг цэг” сэтгүүлийн “Та үүнийг мэдэх үү?” буланг манай төвийн мэргэжилтэн Б.Батжаргал хөтөлдөг билээ. Тэрээр энэ удаа Е-9 визээр буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэний ар гэрийнхэн БНСУ-д зорчихдоо ямар ямар материал бүрдүүлж виз авах тухай танилцуулж байна. Энэхүү мэдээлэл нь энэ талаар сонирхож буй хүмүүст зориулагдсан бөгөөд одоогоор цар тахлын улмаас БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь энэхүү аяллын буюу богино хугацааны визийг түр хугацаагаар олгохгүй байгаа болохыг анхаарна уу?

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭДИЙН АР ГЭРИЙНХЭН ТУС УЛСАД ХЭРХЭН ЗОРЧИХ ВЭ?

Монгол Солонгосын Засгийн газар хооронд байгуулсан Гадаадад ажиллах хүч илгээх санамж бичгийн хүрээнд 2004 оноос хойш өнөөг хүртэл Солонгос улсад 20 мянга гаруй хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллажээ. 2021 оны байдлаар энд 5000 гаруй залуучууд гэрээний дагуу ажил хөдөлмөр эрхэлж байна.

БНСУ хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэдийн ар гэрийнхний визний асуудалд нэгэн нааштай шийдвэр гаргаад байгаа юм. Хөдөлмөрийн гэрээт ажилчдын хууль ёсны гэр болон үр хүүхэд тухайн улсад аяллын визээр зорчих нь нээлттэй болоод байна.

Энэ төрлийн аяллын виз хүсэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Анкет
  2. Цээж зураг
  3. Гадаад паспорт
  4. Дансны хуулга
  5. Зөвхөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр (Е-9-1 ангилал) ажиллаж буй иргэний шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь сүүлийн 6 сарын шилжүүлэг хийсэн бичиг баримт болон дансны хуулга (Банкны гүйлгээний баримт эх хувь)
  6. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэний гадаад иргэний үнэмлэхний хуулбар (Урд ба ард тал)
  7. Гэрлэлтийн лавлагаа
  8. Насанд хүрээгүй хүүхэд бол төрсний бүртгэлийн лавлагаа

Хөдөлмөрийн гэрээгээр Е-9 визээр БНСУ-д оршин сууж байгаа иргэний ар гэрийнхэн дээрх материалыг бүрдүүлэн аяллын 90 хоногийн виз авч Солонгос улсад зорчих боломжтой. Энэхүү мэдээлэл нь энэ талаар сонирхож буй хүмүүст зориулагдсан бөгөөд одоогоор цар тахлын улмаас БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь энэхүү аяллын буюу богино хугацааны визийг түр хугацаагаар олгохгүй байгаа болохыг анхаарна уу?

2021-07-08/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/28R-NUUR-B.BATJARGAL-scaled.jpg 1707 2560 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2021-07-08 10:34:282021-07-08 14:16:04Мэргэжилтэн Б.Батжаргал: Хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ажиллаж байгаа иргэдийн ар гэрийнхэн тус улсад хэрхэн зорчих вэ?

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн агуулга (тойм) 2023-09-20
  • БНСУ гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмэгдүүллээ 2023-09-19
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн агуулга (тойм) 2023-09-18
  • ХНХ-ын сайд Х.Булгантуяа хөдөлмөрийн гэрээт иргэдийн асуудлаар БНСУ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзлаа 2023-09-14
  • Салбарт хийгдэж буй процессын дахин инженерчлэлийн дагуу онлайн уулзалт болов 2023-09-04

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Шинэ мэдээ
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
О.Шүр-Эрдэнэ: Ээж, дүү нараа өвлөөс өмнө дулаахан... “Монгол хүний хөгжил” подкаст-5
Scroll to top