• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, Чухал мэдээ

Азийн хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, үйлдвэрийн ослын даатгалын холбооны V бүгд хуралд төвийн дарга Д.Баярмандах уригдан оролцлоо

2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын Хөдөлмөр халамжийн корпорациас зохион байгуулсан Азийн хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, үйлдвэрийн ослын даатгалын холбооны 5 дахь удаагийн ээлжит бүгд хурал амжилттай болж өндөрлөлөө. Бүгд хуралд Азийн хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, үйлдвэрийн ослын даатгалын холбоо ‘AWCA’-д нэгдсэн гишүүн 10 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов. Ковид19 цар тахлын улмаас Солонгост хүрэлцэн ирэх боломжгүй зарим улсын төлөөлөгчид цахимаар тус уулзалтанд оролцлоо.
Бүгд хурлаар дараах 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Үүнд, ‘AWCA’ холбооны дүрмээ шинэчлэн баталж
‘AWCA’ холбооны хурлын дарга болон орлогч даргыг 2 жилийн хугацаатай томиллоо.
Мөн гишүүн 10 орны хамтарсан зөвшилцөлд гарын үсэг зурж баталгаажуулав.
‘AWCA’ холбооны 5-р бүгд хуралд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах уригдан оролцож санал солилцов. Д.Баярмандах дарга энэхүү чухал ач холбогдолтой уулзалтанд урьж оролцуулсан явдалд талархал илэрхийлэн бүгд хурал амжилттай, үр дүнтэй болж байгааг онцолсон юм.
Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаад үйлдвэрийн осолд өртсөн Монгол иргэдэд Хөдөлмөр халамжийн корпораци байнга дэмжин тусалж байдгийг дурдан, өнгөрсөн 2020 оны байдлаар нийт 214 иргэнд 3 тэрбум 484 сая воны нөхөн олговор олгосонд талархан 2021-2023 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэн зөвшилцлөө.
Тус Хөдөлмөр халамжийн корпорацтай болон ‘AWCA’ холбоотой хамтран хэрэгжүүлэх халамж үйлчилгээний чиглэлийг гадаад ажилчдад зориулж илүү өргөн хүрээнд олгох нөхөн олговрын дүнг нэмэгдүүлэх, ажил олгогчоос олгогдоогүй цалинг шийдвэрлэх, ажилгүйдлийн даатгалд өргөн хамруулж нөхөн олговор олгуулах хүрээг нэмэгдүүлэх, үйлдвэрийн ослын нөхөн олговрын талаар бодлого төлөвлөлтийг илүү сайжруулан шинэчлэх зэрэг олон талт ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн Монгол иргэдэд хэрэгцээтэй маш чухал ач холбогдолтой уулзалт болов.
2021-06-20/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/195637820_2209089609221497_5352769781911981959_n.jpg 540 960 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2021-06-20 09:40:402021-10-15 15:00:04Азийн хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, үйлдвэрийн ослын даатгалын холбооны V бүгд хуралд төвийн дарга Д.Баярмандах уригдан оролцлоо

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • 2023 онд БНСУ дахь ЭСЯ, ХНХҮТ хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллана 2023-01-12
  • ХНХҮТ 10 сарын 8, 9-ний өдрүүдэд 600 орчим иргэдэд үйлчлэв 2022-10-11
  • “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2022” семинарт ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах оролцож байна 2022-08-29
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахыг Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа 2022-06-30
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХАБЭМТ-ийн захирал М.Даваабаттай уулзав 2022-06-02

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
Монголын цаг үе Мэргэжилтэн М.Лхагвасүрэн Нийгмийн хамгааллын...
Scroll to top