• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Зөвлөгөө, Мэдээ мэдээлэл

Мэргэжилтэн Э.Энхбилэг: Та 13 дахь сарын цалин, нутаг буцах зардлын даатгалаа ингэж аваарай!

Мэргэжилтэн зөвлөж байна

Е-9 визээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад гэрээний хугацаа нь дуусаж нутаг буцаж байгаа иргэд 13 дахь сарын цалин болон нутаг буцах зардлын даатгалын мөнгөө хэрхэн авах талаар ХНХҮТ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн Э.Энхбилэг зөвлөж байна.

ТА 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН, НУТАГ БУЦАХ ЗАРДЛЫН ДААТГАЛАА ИНГЭЖ АВААРАЙ!

Манай хөдөлмөрийн гэрээт ажилчид ажиллаж байх хугацаандаа нутаг буцах зардал, “Самсунг даатгал”-ын 13 дахь сарын цалингаа төлсөн байдаг ч энэ мөнгийг зарим тохиолдолд мэдэхгүйгээсээ, эсвэл визний зөрчил гарган хууль бусаар оршин сууснаасаа болоод гэх зэрэг шалтгаануудаар авалгүй орхигдуулсан байдаг. Тиймээс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, нутаг буцах гэж байгаа бол “Самсунг даатгал”-ын газраар өөрийн төлсөн буцаан авах боломжтой мөнгө байгаа эсэхээ заавал шалгуулаарай!

Энэ удаа хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж тухайн үйлдвэртээ 12 сараас дээш хугацаанд ажиллан нутаг буцаж буй хөдөлмөрийн гэрээт ажилчид нисэх онгоцны буудлаас “Самсунг даатгал”-д байршсан мөнгөө хэрхэн авах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.

Бүрдүүлэх материал:

  1. Онгоцны билетээ баталгаажуулж хэвлэн авах
  2. Нутаг буцах хасалтын бичиг /출국예정사실확인서/ өөрт ойр хөдөлмөрийн биржээс авах
  3. Цэнхэр үнэмлэх буюу гадаад иргэний оршин суугчийн үнэмлэх /외국인등록증/
  4. Монгол Улсын иргэний гадаад паспорт
  5. Нутаг буцах зардлын 500 000 воныг шилжүүлж авах өөрийн нэр дээрх дансны дэвтэр
  6. “Самсунг даатгал”-ын 4 хуудас маягтыг бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулах

Дээрх материалуудыг бүрдүүлэн “Самсунг даатгал”-ын газар луу 0505-161-1421 факсаар илгээнэ. Шалгагдан шийдвэрлэгдэх хугацаа нь материал явуулснаас хойш дунджаар 3-5 хоног байдаг.

Та мөнгөө Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас авах бол:

  1. Та нисэхийнхээ өмнө “Самсунг даатгал”-ын маягтыг бөглөхдөө сонгосон банкны нисэх буудалд байрлах салбарт очиж нислэгийн тийз, бичиг баримтаа үзүүлээд бэлэн мөнгө авах хуудас авна.
  2. Бүртгэлээ хийлгэж дуусаад хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр нэвтэрч гарсны дараа банкнаас авсан бичгээ тухайн банкны салбарт очиж өгөөд даатгалын мөнгөө бэлнээр авах боломжтой.
  3. “Үри” банк дотогш нэвтрэхээс өмнө /бэлэн мөнгө авах бичиг авахаар очиход хэрэгтэй/ A болон B хэсэгт байдаг. Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр гарсны дараах салбар нь 252 дугаар хаалганы дэргэд бий.

Ажиллах цагийн хуваарь: Бүх өдөр 05:30-22:00

  1. КЕВ “Хана банк” дотогш нэвтрэхээс өмнө D, L, H хэсэгт байдаг. Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр гарсны дараах салбар нь 29, 249 дүгээр хаалганы дэргэд бий.

Ажиллах цагийн хуваарь: Бүх өдөр 06:00-20:00 Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр гарсны дараах салбар нь Даваа-Пүрэв гарагт 07:00-21:00, Баасан 06:00-22:00, Амралтын өдрүүдэд 08:00-20:00

  1. “Шинхан” банк дотогш нэвтрэхээс өмнө В хэсэгт байдаг. Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр гарсны дараах салбар нь 25 дугаар хаалганы дэргэд бий.

Ажиллах цагийн хуваарь: Бүх өдөр 06:00-19:00 Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр гарсны дараах салбар нь 08:00-20:00

Хэрэв Кимхэ онгоцны буудлаас авах бол:

  1. “Шинхан” банк 1 давхрын 1 дүгээр хаалганы дэргэд бий. Ажиллах цагийн хуваарь: 06:00-17:00
2021-06-18/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/18-19-scaled.jpg 2560 1810 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2021-06-18 10:48:192021-06-18 10:48:19Мэргэжилтэн Э.Энхбилэг: Та 13 дахь сарын цалин, нутаг буцах зардлын даатгалаа ингэж аваарай!

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • 2023 онд БНСУ дахь ЭСЯ, ХНХҮТ хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллана 2023-01-12
  • ХНХҮТ 10 сарын 8, 9-ний өдрүүдэд 600 орчим иргэдэд үйлчлэв 2022-10-11
  • “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2022” семинарт ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах оролцож байна 2022-08-29
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахыг Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа 2022-06-30
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХАБЭМТ-ийн захирал М.Даваабаттай уулзав 2022-06-02

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
ХНХҮТ БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн корпорацитай... Монголын цаг үе
Scroll to top