• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, Чухал мэдээ

БНСУ гадаадын иргэнд оршин суух хугацаа олгох нөхцлөө шинэчилжээ

БНСУ–ын Хууль зүйн яам “2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Солонгост оршин сууж буй гадаадын иргэнд 1 удаад олгож болох оршин суух хугацааг гадаад паспортын хүчинтэй хугацаа хүртэл хязгаарлах” бодлого хэрэгжүүлэх гэж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд тус улсын Хууль зүйн яам иргэдэд чирэгдэл учруулахыг багасгах, мөн гадаад паспорт дахин шинээр авах зэрэг хүндрэлийг үүсгэхгүйн тулд гадаад паспортын хүчинтэй хугацааг хамаарахгүйгээр гадаадын иргэдэд оршин суух хугацааг олгож ирсэн байна. Гэвч, гадаад паспортын өөрчлөлтийн талаарх бүртгэл хийлгэхгүй байх зэргээс үүдэж Хилийн шалган нэвтрүүлэх тухай хуулийг зөрчсөн иргэд олширч хилээр нэвтэрсэн болон оршин суугаа байдал зэргийг тодруулахад хүндрэлтэй болж байгаа тул ийнхүү өөрчлөлт оруулахад хүрчээ.

Тухайн өөрчлөлтөөр 2021 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн нэг удаад оршин суух хугацааг олгохдоо гадаад паспортынх нь хүчинтэй хугацааг хүртэл хязгаарлаж өгөхөөр болсон байна. Жишээлбэл, журмын дагуу оршин суух хугацаа нь 2 жилээр сунгагдах байсан ч гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сар үлдсэн бол оршин суух хугацааг 6 сараар сунгах юм. Энэ өөрчлөлт F-5, F-2-4, G-1-6 визтэй иргэдэд хамаарахгүй.

Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

2021-04-08/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/shutterstock_1565514565.0.jpg 900 1200 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2021-04-08 16:05:132021-04-09 08:24:24БНСУ гадаадын иргэнд оршин суух хугацаа олгох нөхцлөө шинэчилжээ

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • 2023 онд БНСУ дахь ЭСЯ, ХНХҮТ хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллана 2023-01-12
  • ХНХҮТ 10 сарын 8, 9-ний өдрүүдэд 600 орчим иргэдэд үйлчлэв 2022-10-11
  • “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2022” семинарт ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах оролцож байна 2022-08-29
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахыг Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа 2022-06-30
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХАБЭМТ-ийн захирал М.Даваабаттай уулзав 2022-06-02

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
С.Нямсүрэн, Ч.Нямдорж: Ажлынхаа хажуугаар... Т.Есболат: Эргээд харахад бэрхшээлийг даван...
Scroll to top