• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Зөвлөгөө, Мэдээ мэдээлэл

Үйлдвэрийн ослын даатгалын нөхөн олговрыг авах хүсэлтээ хаана гаргах вэ?

ХНХҮТ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн Д.Үнэнбат үйлдвэрийн осолтой хамаарал бүхий асуудлуудаар зөвлөж байна.

-Үйлдвэрийн осол гэж юу вэ? Үйлдвэрийн ослын даатгалыг хэн төлдөг вэ?

–Ажилтан ажил олгогчоос өгсөн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрийн болон түүнтэй адилтгах аюултай хүчин зүйлийн нөлөөнд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг хэлнэ. БНСУ-ын хуулийн дагуу ажил олгогч үйлдвэрийн ослын даатгалыг албан журмаар төлдөг. Ажил олгогч нь энэ даатгалыг сар бүр ажилчны цалингийн 0,7-0,34 хувиар төлнө. Тухайн үйлдвэрийн хүнд, хортой, энгийн, химийн бодистой харьцдаг гэх зэргээс хамаарч дээрх хувь хэмжээг тогтоодог. Хууль бусаар ажиллаж байгаа ажилчны үйлдвэрийн ослын даатгалыг ч ажил олгогч заавал төлөх журамтай.

-Үйлдвэрийн ослын нөхөн олговрын ямар ямар төрлүүд байдаг вэ?

-Дараах төрлийн нөхөн олговрууд бий. Үүнд, 1. Эмчилгээ, сувилгааны мөнгө, 2. Эмчилгээний хугацаанд олгогдох мөнгө, 3. Сувилгааны нөхөн олговор. Сувилгааны нөхөн олговрыг эмчилгээ дууссаны дараа байнгын болон түр хугацаанд сувилгаа шаардлагатай, нөхөн олговор авах эрхтэй ажилчинд олгоно. 4. Тахир дутуугийн нөхөн олговор. Энэ нөхөн олговрыг олгохдоо 1-14 зэргийн аль зэрэгт хамаарч байгаагаас шалтгаалж нөхөн олговрыг шийднэ. 5. Хохирогчийн ар гэрт олгох нөхөн олговор, оршуулгын зардал. Ажлын 1300 хоногтой тэнцэх дундаж цалинг ар гэрт нь олгох дүн болгон тооцож олгодог бөгөөд 120 хоногийн дундаж цалинтай тэнцэх мөнгийг оршуулгын зардал болгон олгодог байна.

-Үйлдвэрийн ослын даатгалын нөхөн олговрыг авах хүсэлтээ хаана гаргах вэ? Хэрхэн шийдэгддэг вэ?

–БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр халамжийн төвд гаргана. БНСУ-ын томоохон эмнэлгүүдэд Хөдөлмөр, халамжийн төвийн байцаагчид ажилладаг. Нотлох баримтуудыг үндэслэн шалгаад үнэн эсэхийг тогтоож шийдвэрлэдэг.

-Үйлдвэрийн ослыг тогтоохоор шалгах үед юуг анхаарвал зохих вэ?

–Хэд хэдэн зүйлийг анхаараарай. Үүнд, Хөдөлмөр халамжийн төвөөс дуудсан үед заавал биечлэн очих ёстой. Хоёрт, гарсан ослын талаар сайн тайлбарлах хэрэгтэй. Солонгос хэлний мэдлэг дутмагаас болж буруу ойлголт өгдөг тул орчуулагч дуудаж өгөхийг хүсэх юмжж эсвэл манай төвд хандан орчуулга хийлгэх хэрэгтэй. Гуравт, өөрийн биеийн байцаалт болон үйлдвэрийн осолтой холбоотой нотлох баримтуудыг хавсарган бэлдэнэ. Нотлох баримт дутмаг бол үнэн байдлыг сайн мэдэх гэрчийг дагуулан хамт очоорой. Дөрөвт, ажил олгогч ор үндэсгүй худал мэдүүлэг өгсөн тохиолдолд “үгүй” гэж няцаан үнэн байдлыг тодорхой хэлж ойлгуулах хэрэгтэй.

2021-03-29/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/129957665_2960862277349853_5790414749558806407_n.jpg 810 1080 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2021-03-29 10:27:482021-03-29 10:27:48Үйлдвэрийн ослын даатгалын нөхөн олговрыг авах хүсэлтээ хаана гаргах вэ?

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • 2023 онд БНСУ дахь ЭСЯ, ХНХҮТ хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллана 2023-01-12
  • ХНХҮТ 10 сарын 8, 9-ний өдрүүдэд 600 орчим иргэдэд үйлчлэв 2022-10-11
  • “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2022” семинарт ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах оролцож байна 2022-08-29
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахыг Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа 2022-06-30
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХАБЭМТ-ийн захирал М.Даваабаттай уулзав 2022-06-02

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
БНСУ-ын ХАБЭАХЭГ-ын Гадаад харилцааны хэлтсийн... Хөдөлмөрийн гэрээт иргэд болон монголчуудын...
Scroll to top