• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, Чухал мэдээ

“Hanwha life asset” ХК Монгол иргэдэд хамгийн хямд даатгалын үйлчилгээг үзүүлж байна

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэддээ хэрэгцээтэй үйлчилгээг нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлсэн нэг арга хэмжээ нь “Hanwha life asset” ХК-тай байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг” билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд тус компани нь Монгол Улсын иргэдэд зориулан хамгийн хямд үнэтэй эрүүл мэндийн даатгалын багцыг үйлчлүүлэгч хүн нэг бүрт зориулан боловсруулж хэрэгжүүлж байгаа юм. Хэрэв та Солонгос улсад бүх төрлийн даатгалд хамрагдахаар төлөвлөж байгаа бол, даатгалын төлбөр, хүртэх үйлчилгээ, нөхөн олговор зэрэг ойлгомжгүй төвөгтэй асуудлуудтай тулгарч байгаа бол “Hanwha life asset” ХК-ийн даатгалын үйлчилгээг сонирхож үзээрэй.
“Hanwha life asset” даатгал нь монгол иргэдэд зориулан нийт 25 даатгалын байгууллагаас сонгож хөнгөлөлттэй нөхцлөөр даатгуулах боломж бүхий эрүүл мэндийн даатгалын багцыг санал болгож байна. Эрсдлээс хамгаалах болон найдвартай байдлаараа ялгарч буй энэхүү багцад:
-Эмчилгээний даатгал болон бодит эрсдлийн даатгалууд (эмчилгээ болон ор хоног, тариа, хагалгаа гэх мэт. Эмнэлэгт үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх, гадуур эмчлүүлэх, эм авах нөхөн олговор авах зэрэг багтана)
-Эрүүл мэндийн даатгал (тархины судасны өвчлөл, цус харвах, зүрх судасны өвчлөл, хувийн даатгал)
-Хортой болон хоргүй хавдар
-Асран хамгаалагчийн даатгал
-Хуримтлалын даатгал
-Тэтгэврийн даатгал
-Хүүхдийн даатгал гэх мэт даатгалууд орсон байна.
Эдгээр багц даатгалд хамрагдсан үйлчлүүлэгч БНСУ-д амьдарч байгаад Монгол руу буцсан ч үйлчилгээ болон нөхөн олговор авна.
Даатгалын багцийг үйлчлүүлэгч хүн нэг бүрт зориулан тухайн хүний биеийн онцлог, өвдөх магадлалтай өвчин зэргийг харгалзан нэг бүрчлэн боловсруулдгаараа “Hanwha life asset” ХК-ийн даатгалын үйлчилгээ онцлог юм.
Мөн хамрагдсан даатгалын төрлөөсөө хамаарч хуримтлал үүсэх боломжтой аж. Хэрэв хуримтлалтай даатгалын төрлийг сонговол тодорхой хугацааны дараа даатгалын төлбөр нь хуримтлагдаад хүү тооцуулж авах боломж хүртэл бий.
B-1, B-2, C-1, C-3, C-4 визээс бусад бүх төрлийн визтэй иргэд энэхүү даатгалд хамрагдах боломжтой ажээ.
МОНГОЛ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ДААТГАЛЫН БАГЦУУД
Даатгалын багцад хамаарах төрөл Нөхөн олговрын хэмжээ
Гэнэтийн осол, амь насаа алдах 100 сая вон
Хавдар, үзлэг оношилгоо 100 сая вон
Тархины судасны өвчлөл, оношилгоо 10 сая вон
Зүрх судасны өвчлөл, үзлэг оношилгоо 10 сая вон
Гэнэтийн ослоор хагалгаанд орох 1 сая вон
Өвчлөл, хагалгааны зардал 300 мянган вон
Ясны хугарал оношилгооны зардал 300 мянган вон
Түлэгдэлт оношилгооны зардал 200 мянган вон
Даатгалын гэрээний үргэлжлэх хүчинтэй хугацаа: 20 жил
Даатгуулагч нэг сар тутам дараах төлбөрийг төлнө.
20 наснаас эхэлж төлбөл:
Эрэгтэй хүн-32862 вон, Эмэгтэй хүн-30903 вон
30 наснаас эхэлж төлбөл:
Эрэгтэй хүн-52151 вон, Эмэгтэй хүн-56255 вон
40 наснаас эхэлж төлбөл:
Эрэгтэй хүн-75530 вон, Эмэгтэй хүн-78670 вон
Даатгалын багцийг үйлчлүүлэгч хүн нэг бүрт зориулан тухайн хүний онцлогт тохируулан боловсруулах учир даатгуулагч өөрийн саналаа тусгаж, харилцан тохиролцох бүрэн боломжтой.
Нөхөн олговор авах тохиолдолд:
Хэрэв өндөр үнийн дүн бүхий нөхөн олговрын хэмжээтэй даатгалын багцаар үйлчлүүлэгч бол
24 сараас дээш төлсөн бол 100 хувь
12 сараас дээш төлсөн бол 50 хувийн нөхөн олговрыг авах боломжтой.
Нөхөн олговрын хэмжээ бага даатгалд хамрагдсан бол 90 хоногоос дээш төлсөн тохиолдолд нөхөн олговрыг 100 хувь авах нөхцөл бүрдэнэ.
БНСУ-ын “Hanwha life asset” ХК
Хаяг: 서울시 구로구 새말로97 신도림테크노마트 사무동 25층 굿라이프
Утас: 02-851-9772
Факс: 02-851-9771
2021-02-01/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/141575947_2086957974767995_6502241889935557598_n.jpg 640 960 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2021-02-01 09:02:002021-03-04 13:43:13“Hanwha life asset” ХК Монгол иргэдэд хамгийн хямд даатгалын үйлчилгээг үзүүлж байна

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • 2023 онд БНСУ дахь ЭСЯ, ХНХҮТ хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллана 2023-01-12
  • ХНХҮТ 10 сарын 8, 9-ний өдрүүдэд 600 орчим иргэдэд үйлчлэв 2022-10-11
  • “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2022” семинарт ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах оролцож байна 2022-08-29
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахыг Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа 2022-06-30
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХАБЭМТ-ийн захирал М.Даваабаттай уулзав 2022-06-02

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
Хөдөлмөрийн гэрээт иргэний гэр бүлийн гишүүд... Виз сунгуулахдаа авч очих хилийн хориг сунгасан...
Scroll to top