• 부
  • 지사
  • 문의 연락처
  • Mongolian Mongolian 몽골어 mn
  • 한국어 한국어 한국어 ko
seoulcenter.mlsp.gov.mn
  • 배너, 화면
  • 우리의 대해
  • 정보 공개
    • 정보 공개
    • 동영상 정보
    • 사진 정보
    • 질의민원 상담
    • Тоон мэдээлэл
  • 법률
  • 공개 사항
  • Search
  • Menu Menu
정보 공개, 하이라이트

D.Bayarmandakh : 우리는 한국에서 체류하고 취업한 몽골인들의 사회 보장을 위해 노력하고 있다.

БНСУ-д хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлдэг Монголын салбар нэгж байдгийг бид тэр бүр мэддэггүй. Харин Солонгос улсад ажиллаж амьдардаг иргэд “Нэг цэг” гэхээр андахгүй. Харь оронд өөрийн орны иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажилладаг тус төвийн дарга Д.Баярмандахтай ярилцлаа.

Юуны түрүүнд БНСУ-д Монгол Улсын хичнээн иргэн байдаг, тэр дундаа оршин суух зөвшөөрөлтэй, байнгын визтэй иргэдийн аж байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу? 

Сүүлийн жилүүдэд Монгол улсаас БНСУ-ыг зорин ирэх, тус улсад түр болон урт хугацаагаар оршин суух хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, 2020 оны эцсийн байдлаар нийт 49198 иргэн ажиллаж, амьдарч байгаагийн  688 нь байнгын оршин суух визтэй, 5900 нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа, 8907 нь оюутан суралцагч байгаа бол  богино хугацааны аялал, жуучлалын визтэй иргэн 22,6 мянга байна гэсэн тоон мэдээллийг цагаачлалын албанаас өгч байна.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн үйл ажиллагааны гол чиглэл нь юу вэ?

Манай төв хоёр улс хоорондын дипломат харилцааг өргөжүүлэх, БНСУ-д ажиллах хүч илгээх тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ажил олгогч, ажилтан хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хяналт тавьж, биелэлтийг хангуулах, Нийгмийн хамгааллын тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу  Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монгол  иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр 14 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Төвийн үйл ажиллагааны нэг гол хэсэг нь нийгмийн даатгалтай холбогдож байна. Энэ талаар тодруулахгүй юу?

Манай төв Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасаг, Нийгмийн даатгалын тасаг гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн даатгалын тасаг  маань  өөрийн орны иргэддээ нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэх гүүр нь болдог юм. 2006 онд нийгмийн хамгааллын салбар дахь хоёр орны харилцааг зохицуулах хэлэлцээрийг байгуулсан. Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор БНСУ дахь Нийгмийн даатгалын албыг ажиллуулж эхэлсэн байдаг.  Хэд хэдэн чиг үүргийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийг Монгол Улсын нийгмийн даатгалд албан журмаар хамруулах, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд давхардуулан төлүүлэхгүй байх, давхар төлсөн иргэдийн шимтгэлийг буцаан олгуулах буюу шимтгэл төлсөн хугацааг нь шилжүүлэн тооцох, хөдөлмөрийн гэрээнээс бусад нөхцөлөөр ажиллаж амьдарч байгаа иргэдийг сайн дурын даатгалд хамруулах, хуулийн мэдээлэл, зөвлөгөө өгөх гэх мэт.  2020 онд бид нийгмийн даатгалын санд нийт 1.5 тэрбум вон буюу 3.1 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлогыг төвлөрүүлж, хөдөлмөрийн гэрээтэй 5969 албан журмын даатгуулагч, 797 сайн дурын даатгуулагчийнхаа нийгмийн баталгааг ханган ажиллалаа. Харин үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш  нийт 17.8 тэрбум вон буюу 29.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаандаа тус улсын Үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн иргэдийн шимтгэлийг буцаан олгуулдаг юм байна. Хичнээн хүн хамрагдаж, ямар хэмжээний буцаан олголт авсан байдаг юм бол?

“Гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх хууль”-ийн дагуу төлсөн шимтгэлийг буцаан олгосон статистик тоон мэдээллээс харахад Монгол Улсын 15,995 иргэн нийт 24.1 тэрбум воны нэг удаагийн буцаан олголтыг БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалын сангаас авсан байна. Инчон нисэх онгоцны буудлаас 2,307 иргэн 8.4 тэрбум воны буцаан олголтыг нутаг буцахдаа бэлэн мөнгөөр авсан бол  НДЕГ-аар дамжуулан 5,437 иргэн 5.5 тэрбум воны буцаан олголтыг аваад байна.

Сайн дураараа хамрагдах иргэдийн идэвх хэр байдаг вэ? Харь газар мөнгө хураах гэж ирсэн, эсвэл сургалтын төлбөр, амьжиргааны зардлаасаа илүүчлэхэд амаргүй л байдаг байх.

Сайн дурын даатгуулагчдынхаа хамралтыг нэмэгдүүлэх, идэвхийг сайжруулах зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулдаг. Сар бүр тогтмол явуулын үйлчилгээгээр нийгмийн даатгалын ач холбогдлыг тайлбарлан таниулахаас гадна БНСУ-ын эмнэлэгүүдтэй хамтран эрүүл мэндийн үзлэг оношлогоог үнэгүй зохион байгуулж,  даатгуулагчидаа урамшуулдаг юм.  Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 239.0 мянга гаруй иргэнд бид мэдээлэл зөвлөгөө хүргэсэн.

Солонгост ажиллаж байгаа монгол ажилтны хөдөлмөрийн маргааныг шийдэх, авч чадахгүй байгаа цалин хөлсийг нь ажил олгогчоор гаргуулах зэрэг арга хэмжээг авахад тусалдаг гэж сонссон?

Ажил олгогч  нь цалин хөлсийг буруу бодох, дутуу олгох, олгоогүй цалин хөлс хуримтлагдах гэх мэт олон шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд маань бидэнд ханддаг. Ажил олгогчтой нь холбогдож асуудлыг шийдвэрлүүлэх, ажил олгогч нь хүлээн зөвшөөрөхгүй эсвэл цалин хөлсийг олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хөдөлмөрийн биржид өргөдөл гаргах, бүр болохгүй бол шүүх, прокурорын газраар шийдвэрлүүлэх тохиолдол  хүртэл байдаг. Энэ онд л гэхэд хөдөлмөрийн гэрээт ажилчдад 835.5 сая воныг олгуулсан байна.

Хэдий хууль бус ч аяллын визтэй хэрнээ ажил хөдөлмөр эрхэлдэг, олны хэлдгээр “хараар” ажилладаг иргэд цөөнгүй байгаа нь нууц биш. Тэдгээр иргэдэд дээрх шиг асуудал үүссэн тохиолдолд танайд хандах боломжтой юу? Тэдний нийгмийн баталгааг хангах чиглэлд ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлдэг үү?

Хууль бусаар, зарим нь 3 сарын аяллын визээр орж ирээд ажиллаж байгаа 10,000 гаруй иргэд бий. Ажиллах явцдаа цалин хөлсөө авч чадахгүй байх, үйлдвэрийн осолд орох, нөхөн олговор авалгүй хохирох  зэрэг асуудлаар бидэнд хандах нь их байдаг. Хэдийгээр хууль бусаар ажиллаж байгаа боловч Монгол Улсын иргэд учир бид туслахгүй байж болохгүй. 2020 оны хувьд хууль бусаар ажилладаг иргэдэд нийт 107.7 сая воныг олгуулж чадсан. Манай иргэд хууль бусаар ажилладаг гэх шалтгаанаасаа болоод хохироод үлдэх нь олонтаа.  Гэтэл  БНСУ-д хөдөлмөрийн харилцаанд л орсон бол цалин хөлсөө авах боломжтой байдаг.  Хаана ажиллаж байснаа нотолж чадвал хөдөлмөрийн бирж, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх газар болон шүүхээр дамжуулан ажлын хөлсөө авах боломжтой байдаг гэдгийг энэ ташрамд хэлмээр байна.

Өөрийн улсын иргэдийн эрх ашгийг нь хамгаалж, нийгмийн баталгааг нь ханган ажиллаж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Цар тахлын тархалт өндөртэй байгаа энэ үед эрүүл энхийг хүсье.

Баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье.

This post is also available in: 몽골어

2021-01-30/0 코멘트/작성자: admin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  •   Мэйлээр явуулах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/132422692_1183790512083241_4953246112299157982_n.jpg 1364 2048 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2021-01-30 13:23:092021-01-30 13:23:09D.Bayarmandakh : 우리는 한국에서 체류하고 취업한 몽골인들의 사회 보장을 위해 노력하고 있다.

뉴스 카테고리

  • 정보 공개
  • 동영상 정보
  • 사진 정보
  • 질의민원 상담
  • 코로나19 대응 대책

새로운 뉴스

  • 몽골 노동 사회복지부 한국지사 2020년 주요 사업 업무개요 2021-01-30
  • 몽골 노동사회복지부 한국 지사 2020연도 업무 평가하며, 최우수 직원 선정 수상 2021-01-30
  • 몽골노동사회복지부 차관 S.ZULPKHAR 2021-01-30
  • Ayush Ariunzaya: 노동 사회 복지부가 2020 년 주요업무 보고서를 시리즈로 공유하다. 2021-01-30
  • D.Bayarmandakh : 우리는 한국에서 체류하고 취업한 몽골인들의 사회 보장을 위해 노력하고 있다. 2021-01-30

연락처

  • 지하철 2,4,5 호선, 동대문 역사문화 공원역 4번 출구 맞음편 White horse 빌딩 6,9 층
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

위치

메뉴얼

  • 우리의 대해
  • 정보 공개
  • 공개 사항
  • 법률
  • 코로나19 대응 대책

This post is also available in: 몽골어

몽골 노동사회복지부 한국 지사 2020년
  • 부
  • 지사
  • 문의 연락처
몽골노동사회복지부2020년도 특정업무 사업보고서를 연속으로... Ayush Ariunzaya: 노동 사회 복지부가 2020 년 주요업무 보고서를...
Scroll to top